С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Оргио" компанийн тахианы байранд гал гарч, 12725 дэгдээхэй шатжээ
Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ажигана" группийн харьяа "Оргио" компанийн тахианы байранд өнгөрсөн баасан гарагт гал гарч, 12725 дэгдээхэй шатсан хэрэг гарчээ.
Гал гарсан байр нь 4х12 метрийн хэмжээтэй бөгөөд дуудлага тухайн өдрийн 09:08 цагт онцгой байдлын албанд очжээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км зам туулан 09:16 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан байна.