НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтийг цахимаар авдаг боллоо
Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтийг өнөөдрөөс эхлэн www.ehalamj.mn цахим хуудсаар илгээх боломжтой боллоо. Харин www.ehalamj.mn цахим системийг ашиглан хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байгаа. Энэ тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан төрийн байгууллагын мэдээллийн санд байгаа тухайн иргэнтэй холбоотой мэдээллийг цаасаар авалгүй нэмэлт материал шаардахгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ирэх сараас онцгой тохиолдлын таван төрлийн тэтгэмжийг цахим системд оруулахаар ажиллаж байгаа аж. Үүнд:
18 нас хүрэхээсээ өмнө өнчин болсон 18-24 насны иргэн
Гэр орон сууц нь цаашид амьдрах боломжгүй болсон иргэн
Хорих ангиас суллагдсан иргэн
Өрх толгойлсон гэр оронгүй иргэнд олгодог тэтгэмж
"Бид 2021 ондоо багтаад асаргааны тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламж гээд 10 төрлийн үйлчилгээг нэмснээр нийт 21 үйлчилгээг цахимд шилжүүлнэ. Цаашид нийгмийн халамжийн бүх үйлчилгээг шат дараалалтай цахим хэлбэрт шилжүүлнэ" гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.