НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Дархан: Шинэ ургацын ногоо, мах, сүү цагаан идээг хүссэн газраа худалдаалах боломжтой
Дархан-Уул аймгийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдаж, дараах шийдвэрийг гаргажээ.
Үүнд,
1.Коронавирусийг илрүүлэх түргэвчилсэн оношлогооны төвийг аравдугаар сарын 1-н хүртэл тогтмол ажиллуулах,
2.Могойн аюулаас урьдчилан сэргийлж, тандалт үзлэг зохион байгуулах,
3.Ногоон Дархан аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд шарилжыг үргэлжлүүлэн устгаж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
4.Аж ахуй нэгж байгууллагууд тусгай зөвшөөрлөө он дуустал сунгах шаардлагагүйгээр ажиллах боломжтой
5.Шинэ ургацын ногоо, мах, сүү цагаан идээг арваннэгдүгээр сарын 1-н хүртэл хүссэн газраа худалдаалах боломжтой. Ингэхдээ, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ногоон байгууламж, нийтийн зам талбайг сүйтгэхгүй, хог тарихгүй байх шаардлагатай.
6.Шинэ, Хуучин Дарханыг холбосон магистрал замын хоёр дахь ээлжийн 1.1 км автозамд гэрлэн дохио байршуулах,
7.2021 оны наймдугаар сарын 25-ны дотор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хэсэг болох тойргийн замын хөдөлгөөнийг нээх
8.Дархлаажуулалтын аяныг үргэлжлүүлэн зохион байгуулах,
9.Иргэдэд үйлчилж буй аж ахуй нэгж байгууллагууд алба хаагчдаасаа 21 хоног тутамд коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ авах,
10.Сайн дурын шинжилгээний цэгийг ирэх сарыг дуустал 50 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдээс шинжилгээ авах ажлыг хийх чиглэлийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.