Дархлаажуулалт хийх 52 цэгийн байршил

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцины суурин 52 цэгт ажиллана. Эдгээр цэгт 61 багийн 442 эмч, ажилтан ажиллаж, нийт 4,392 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 693, II тунд 2,022 буюу нийт 2,715 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,100,140 иргэн I тунд, 1,005,287 иргэн II тунд хамрагдаад байна.

Мөн нийт 2,336 жирэмсэн эх, 12-15 насны 39,600, 16-17 насны 18,901 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа.