НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Т.Ням-Очир: Сурагчид нэгдсэн дүрэмт хувцсаар жигдэрнэ
Цар тахлаас үүдэж ерөнхий боловсролын салбар зогсонги байдалд орсон ч ирэх сарын 1-нээс хичээлийн шинэ жилийг эхлүүлэхээр болсон талаар яамнаас мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор маргаан дагуулж эхэлсэн асуудлын нэг нь сурагчийн дүрэмт хувцас. Тэгвэл “Дүрэмт хувцасны бодлого цаашаа үргэлжилнэ” гэдгийг БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир хэллээ.
Тэрбээр “Боловсролын салбар болон нийгэмд маш том үүрэгтэй. Хоёр жилийн хугацаанд эдийн засаг, бизнес эрсдэлд орсон. Дээрээс нь хөл хориотой холбоотой хөдөө орон нутгийн зорчих хөдөлгөөнд тодорхой саад учирч байгаа. Есдүгээр сарын 1-нээс өмнө дүрэмт хувцас, дүрэмт хувцасны борлуулах цэгүүд хөдөө орон нутагт очихгүй байх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд ялгаатай байдал, хүүхдэд тодорхой дүрэмт хувцаснаас хамаарсан эрсдэл үүсгэхгүй байх үүднээс тухайн үедээ жигдрээд явна. Дүрэмт хувцас нь нэгдүгээрт ялгаатай байдал хоёрдугаарт эрүүл мэнд гуравдугаарт биед тохиромжтой зэрэг маш олон талын үр нөлөөтэй учраас боловсролын салбарын салшгүй нэг бодлого болж үргэлжилнэ" гэжээ.