НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
У.Наранцэцэг: 2-11 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийг томуугийн эсрэг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Сэрүүний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг.
Тиймээс нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакциныг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд тарьж байгаа юм.
Вакцинжуулалтын явц ямар байгааг НЭМГ-ын мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодруулахад "Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны есдүгээр сарын 13-наас эхлэн нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар
- 2 настай хүүхдүүдийн 91 хувь,
- 3-5 настай хүүхдүүдийн 97 хувь,
- 6-11 настай хүүхдүүдийн 98 хувь нь томуугийн вакцинд хамрагдаад байна.
Харин жирэмсэн эхчүүдийн хамрагдалт 15 хувьтай байгаа юм. Тиймээс 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдийг томуугийн эсрэг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Иргэд томуугийн вакцинд хамрагдсанаар томуу огт тусахгүй гэсэн ташаа ойлголттой байдаг. Энэ бол буруу. Вакцинд хамрагдсанаар учирч болох эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой" гэлээ.
Улирлын томуугийн вакцинд хамрагдах хүсэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд болон гэрийн асаргаанд байгаа 2-3 насны хүүхдүүдийг харьяа Өрхийн эрүүл мэндийн төв, тосгоны Эрүүл мэндийн төвд дархлаажуулах юм.