С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Энхбаяр: Хэн ч мэддэггүй нууц хуулийг тусгай алба ашиглаж байна
УИХ-ын Байнгын хорооны хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн юм. Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, хариулт авслаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "1995 онд баталсан Гүйцэтгэх ажлын тухай хууль гэж бий. Хэн ч мэддэггүй, нууц хууль. Энэ хуулийн дагуу хүний хувийн мэдээлэл рүү хил хязгааргүй нэвтэрч ордог. Тус хуулийг шинэчлэхгүйгээр Хүний хувийн мэдээллийн хуулийг шинэчлээд нэмэргүй. Үндсэн хуульд заасан эрхүүдээс хамгийн ихээр зөрчигдөж байгаа нь халдашгүй чөлөөтэй байх эрх гэсэн судалгаа гарсан.
Гүйцэтгэх ажлын асуудлыг тодорхой болгож хуульчлах шаардлагатай гэсэн дүгнэлт гараад байна. Олон гишүүд энэ зүйлийг ярьж байгаа. Засгийн газар энэ асуудлыг оруулж ирэх чиглэл өгөх боломжтой юу?" гэдгийг тодрууллаа.
Түүний эл асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж "Хүний хувийн мэдээллийн тухай хуулийг хэлэлцэх эсэх болон анхны хэлэлцүүлгийн үеэр гүйцэтгэх ажилтай холбоотой буюу хуулийн төслийн 3.4 дээр гишүүдээс санал хураасан. Тухайн саналын томьёололтой холбоотой тагнуулын байгууллагаас тодруулсан. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн өөрчлөлт тагнуулын байгууллага дээр хийгдэж байгаа. Засгийн газраас холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг оруулж ирнэ" гэлээ.