Марс нийгэмлэгийн ерөнхийлөгчтэй уулзжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Марс нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Доктор Роберт Зубрин түүний гэргий Хөүп Зубрин болон Сансар судлалын институт, Вакаяама их сургуулийн Профессор Хироаки Акаяама нартай уулзалт хийжээ.

Талууд Марсын судалгааны баазыг Монгол Улсад байгуулах боломжийн талаар санал солилцсон байна. Цаашид дэлхийн хэмжээний төслийг Монгол Улс дэмжин хамтран ажиллахад бэлэн гэдгийг БОАЖ-ын сайд илэрхийлсэн аж. Тэрбээр энэ талаар "Монголын говьд Марсын судалгааны бааз барих боломжтой" гэжээ.

 

Марс нийгэмлэгийн Ерөнхийлөгч доктор Роберт Зубрин, гэргий Хөүп Зубрины хамт энэ сарын 18-нд Монгол Улсад ирээд байгаа. Доктор Роберт Зубрин нь Сансрын Хайгуулын Технологийн “SpaceX” компанийн захирал Элон Маскийн багш, хамтрагч юм.