Үндэсний цахим шуудангийн үйлчилгээг нэвтрүүллээ

Монгол Улсад үндэсний цахим шуудангийн үйлчилгээг нэвтрүүлж байгааг Эдийн засгийн хөгжлийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдэгдлээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд 16-гаас дээш насны бүх иргэдэд И-Монголиа системээр дамжуулан цахим хаяг нээж, төрийн үйлчилгээг цахимаар хүргэх шийдвэрийг гаргасан байна.

Монгол Улсын хэмжээнд 3.8 сая иргэн ухаалаг гар утас хэрэглэдгээс 1.5 сая нь "И-Монголиа" систем ашиглаж байна. Иймд иргэн бүр цахим хаягтай болсноор төр хоорондын шууд харилцах боломж нээгдэнэ гэж үзжээ.

Улсын хэмжээнд 61 мянган иргэний гадаад паспортын хугацаа дууссан байгаа аж. Харин 4950 иргэний иргэний үнэмлэхийн хугацаа дуусгавар болж буйг и-мэйлээр хүргэх тогтолцоонд шилжиж байна. Мөн ААН-үүд тусгай зөвшөөрлийнхөө хугацаа дууссаныг мэдэхгүй яваа байдлыг уг үйлчилгээгээр халах аж.

"И-Монголиа" системд одоогоор төрийн 680 орчим үйлчилгээ ороод байгаа юм. Цаашид 1200 үйлчилгээ болгож нэмэгдүүлэх гэнэ.