С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
320 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн 26-р хороонд 320 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад оржээ. Тус цэцэрлэг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд барилгад байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад авчээ.
Барилга угсралтын ажлыг “ГЦЦЭ” ХХК гүйцэтгэсэн бол зураг төслийн автороор Барилга байгууламж ХХК ажиллажээ. Захиалагчийн хяналтыг Барилгын хөгжлийн төвөөс хариуцан ажилжээ.
Мөн дээрх хороо нь 2022 онд 36 дугаар хороо болон 2 хуваагдсан. Тиймээс хороондоо улсын цэцэрлэггүй. Энэ онд 320 хүүхдийн хүчин чадалтай энэхүү цэцэрлэгээс гадна 920 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй аж.