С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Энх-Амгалан: Японы 15 сая ам.долларын тусламжаар МСҮТ-ийн лабораторйг сайжруулна
"КООСЭН" хөтөлбөрийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нэвтрүүлэх зардал улсын төсөвт тусгагдсан эсэх талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг өгчээ.
Тэрбээр ""КООСЭН" хөтөлбөрийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нэвтрүүлэх зардлыг "Жайка" олон улсын байгууллагын тусламжаар 1000 инженер бэлтгэх төслөөс санхүүжүүлнэ. Мөн Японы Засгийн газрын 15 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн лаборториудыг сайжруулах төсөл хэрэгжиж байна. Тиймээс төсвийн бодлоготой уялдаж байгаа. Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг барих төслийг шат дараалан хэрэгжүүлээд дуусч байна. Энэ хичээлийн жилд 400 орчим цэцэрлэг, сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг барина. Шаардлагатай 160 тэрбумын хөрөнгө шийдэгдсэн. Нийт улсын хэмжээнд 940 ариун цэврийн байгууламж бүрэн байгуулж дуусч байна гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Шинжлэх ухаан,технологийн салбарын урсгал зардал гэх мэт нийт зардалд 70 тэрбумыг төсөвлөсөн хэвээр байгаа. Олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд манай Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн эрдэмтдийн судалгааны ажил хэвлэгдэн гарч байна. Гагцхүү эрдэмтдийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх санхүүжилтийн тогтолцоог буй болгоход анхаарч ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн багш 1273000 төгрөг, сургуулийн өмнөх боловсролын салбарын багш 1337000 төгрөгийн суурь цалинтай болсон. Боловсролын салбар хоёр жилийн өмнөөс гүйцэтгэл үр дүнд суурилж, зургаан төвшингөөр багш нарыг үнэлж, урамшуулж байна. Тухайлбал, нэгдүгээр төвшний багш үндсэн цалингийнхаа 50 хувийг нэмж авч байна. Хоёр, гурав, дөрөвдүгээр түвшний багш нарын урамшуулалд цалингийн тодорхой хувийг нэмж өгч байгаа. Он гараад үндсэн цалинг 10 хувь нэмэх зорилттой байна" гэв.