Эрдэнэт, Дархан, Сэлэнгээс ирж байгаа жолооч нарын анхааралд

Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний дагуу одоо ашиглаж буй хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн билээ.

Дээрх ажлын хүрээнд Дархан, Эрдэнэтийн салдаг уулзвараас-361-ийн гарам хүртэлх замыг энэ сарын 16-ны өдрийн 00.00 цагаас арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл хааж Эрдэнэт, Дархан, Сэлэнгээс ирж байгаа болон явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар явуулах зохицуулалтыг хийсэн байна.

Иймд тухайн автозамаар дайран өнгөрдөгнийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 “Баруун түрүү-10 хороолол” чиглэлийн замналд дараах өөрчлөлт орж байна. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.