Ой найман сартай хүүхэд резинен чихрэнд хахаж амиа алджээ

энэ сарын 7-ны өдрийн 07.30 цагт чихэр идэж байсан ой найман сартай хүүхэд хахаж нас баржээ.

Засварын газарт гал гарч, 12 машин шатжээ

Иргэн М-ийн 11х18 метрийн хэмжээтэй авто засварын газарт гал гарч дотор нь байсан 12 суудлын автомашин иргэн Э-ын 6х10 метрийн хэмжээтэй байшин, иргэн Г-ийн 5 ханатай гэр шатжээ.

Таван шуудай үнсээр нэг шуудай сайжруулсан түлш солино

Иргэд сайжруулсан шахмал түлшнээс гарсан үнсээ хорооноос тараасан купоноор гэрийнхээ ойр байгаа сайжруулсан түлш борлуулах цэгээс таван шуудай үнс тутамд нэг шуудай сайжруулсан түлшийг урамшуулалд үнэгүй авах юм.

Интернэт кафе ажиллуулж байсан газрын үйл ажиллагааг зогсоожээ

Идэр таур төвийн нэгдүгээр давхарт байрлах иргэн Б.Чинзоригийн интернет кафены газар ажиллаж байсан аж. Тус газрыг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ оногдуулж, үйл ажиллагааг нь зогсоожээ.

Нэгдүгээр эмнэлэгт тусгаарлах 65 ор гаргажээ

Тус эмнэлгийн амбулатори болон Яаралтай тусламжийн тасгаас сорьц авагдсан шинэ коронавирусийн сэжигтэй өвчтөнг тусгаарлах хэсэг рүү шилжүүлэхээр эмнэлгийн гадуур тээвэрлэх зураглал гаргасан байна.

Байршил тогтоогч төхөөрөмжүүдэд Монгол орны газрын зургийг суулгалаа

“Инженер геодези” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд 4 сая гаруй төгрөгийн үнэ бүхий Монгол орны газрын зургийг үнэ төлбөргүй суулгаж хүлээлгэн өглөө.

Олуулаа цуглаж бууз хийсэн нэг хүнийг тусгаарласан тохиолдол Өвөрхангай аймаг гарчээ

Тэрбээр нэгдүгээр сарын 30-нд шилийн гол аймгаас Эрээн-Замын- Үүд боомтоор дайрч ирсэн байна. Өнгөрсөн шөнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт Цагаан сарын бууз хийсэн өгүүлэмжтэй аж. Өвчтөний биеийн байдал дунд зэрэг, биеийн халуун 38.5 хэм, толгой өвдөх, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох, булчингаар өвдөх шинж тэмдэг илэрсэн. Хамт байсан хавьтлын 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байна.

Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, мөсөн дээр амарч зугаалахгүй байхыг санууллаа.

Зөвшөөрөлгүй 6,85 тонн нүүрс тээвэрлэсэн зөрчлийг илрүүлжээ

Иргэн Д.Жаргалбат нь 02-34 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр зөвшөөрөлгүй 6,85 тонн Налайхын нүүрс тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүлэн саатуулжээ.

Гашуунсухайт боомтоор Монголын 2615 , БНХАУ-ын 36 иргэн, 1432 тээврийн нэвтэрчээ

Замын-Үүд, Гашуунсухайт боомтын барилга шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор ариутгал халдваргүйтгэл,тусгаарлах байрны асуудал хүндрэлтэй байгаа ч хил дээрх хяналтыг өндөржүүлэх, асуумж тандалт, үзлэг, халдваргүйтгэлийг сайтар хийх, байгууллагууд нягт хамтран ажиллахыг МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан анхаарууллаа.