Өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд шахмал түлш түгээж байна

Сайжруулсан шахмал түлшийг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилготой тус ажил гуравдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

Хар тамхи наймаалсан С.Баярмаа нарт 5-6 жилийн ял оноожээ

С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм.

Үндэсний олимпийн хорооны төлөвлөгөөт арга хэмжээнүүд хойшлогджээ

Монголын үндэсний олимпын хорооноос дээрх хугацаануудад зохион байгуулахаар төлөвлөж байсан “МҮОХ-ны Гишүүн спорт холбоодын Шатрын нөхөрсөг тэмцээн”, “Говийн бүсийн аймгуудын Спортын удирдах ажилтны сургалт-семинар” зэрэг арга хэмжээнүүд цуцлагдаж, хугацааг хойшлуулсан болохыг мэдэгдэж байна.

Засгийн газрын тогтоолын дагуу Цэцийн хуралдаан хойшилжээ

Үндсэн хуулийн цэц 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр хуралдах байсан дунд суудлын хуралдаанаа хойшлуулж, товыг нь жич зарлахаар тогтоов. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэхээр товлосон байв.

Коронавирусын эх үүсвэр нь амьтны гаралтай байх өндөр магадлалтай гэв

Нийслэлийн Байгаль орчны газраас шинэ коронавирусийн эх үүсвэр нь тодорхойгүй байгаа боловч амьтны гаралтай байх өндөр магадлалтай тул зэрлэг амьтны эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийг ашиглах, тээвэрлэх, худалдах болон худалдан авахгүй байхыг сэрэмжлүүллээ.

Г.Наранчулуун: Дорноговь аймаг улсын нөөцөөс өвс, тэжээл авах хүсэлт ирүүлсэн

Шаардлагатай өвс, тэжээлийг хангалттай буюу 91.2 хувь бэлтгэсэн. Тодруулбал, малчид нэг сая 236 мянган тонн өвс, арван мянган тонн сүрэл, 124.1 мянган тонн ногоон тэжээл, 65 мянган тонн гар тэжээл, 105.8 мянган тонн давс, хужир бэлтгэж нөөцөлсөн.

Өлгий хотын эмийн сангаас иргэддээ үнэгүй амны хаалт тараажээ

Эмийн сангийн эрхлэгч М.Мирас "Ирэх даваа гарагт ч амны хаалт нэмж гаргах бодолтой байгаа. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстой. Аливаа гамшиг, бэрхшээлийг хамтын хүчээр л давж гарна" гэжээ.

Катар улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Мөн үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Катарын Хөгжлийн сангийн Ерөнхий захирлын орлогч Мисфер Хамад Аль-Шахваанитай уулзаж, катарын талын тусламжаар баригдах хүүхдийн цэцэрлэгийн санхүүжилтийн нөхцөлийн асуудлаар ярилцаж, холбогдох судалгааг гардуулж өгч, дэмжлэг хүсэв.

Хандиваар орж ирж буй байгаа амны хаалтыг хилээр шуурхай нэвтрүүлж байна

Эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр хилээр нэвтрүүлж байгаа бол хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лиценз шаардахгүйгээр шуурхай нэвтрүүлж байгаа аж.

Б.Өлзийбат: Хаанаас, хэнээс гуйгаад явах вэ дээ гэж бодоод өөрийнхөө гэрийг барьж өгсөн

Манайх ам бүл тавуулаа. Удахгүй зургуулаа болно. Том нь 13, дунд нь 9, бага нь 7 настай. Би чинь энэ байгууллагын ажилтан, дээрээс ирсэн үүрэг даалгаврыг биелүүлэх учиртай шүү дээ. Тэрнээс биш өөдөөс нь боломжгүй, хаанаас олдог юм гээд тайлбар хэлээд суух ёсгүй гэж боддог.