С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Талийгаач Г.Батхүү агсныг энэ сарын 24-нд буюу баасан гаригийн өглөө хөдөөлүүлэхээр болжээ. Түүнийг Соёлын төв өргөөнөөс гаргах бөгөөд 05:40-07:40 цагийн хооронд талийгаачтай салах ёс гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулахаар Төрийн ёслолын алба ажиллаж байна.
Тус үзэсгэлэнг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр иргэд аяллын маршрутын цогц мэдээлэл, аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээ, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаарх лекц хэлэлцүүлэг, 21 аймгийн байгалийн цогцолборт газрууд, рашаан сувилал, аяны хэрэгслийн талаарх мэдээллийг авах боломжтой аж. Мөн БНХАУ-ын цайны соёлын танилцуулга, БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлал, Тайванийн төлөөлөгчийн газар гэх мэт авиа компаниудын шинэ аяллын маршрутыг танилцуулах юм байна.
Монголын бадминтон сонирхогчдын холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн XVI, Пара бадминтоны улсын аварга шалгаруулах II тэмцээн 5 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд ЗГХА-ийн БТСГ-ын "А" зааланд гурван өдрийн турш боллоо.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам виз мэдүүлж буй иргэдийн материалыг ажлын 50 хоногт шалгадаг байна. Сүүлийн жилүүдэд тус улсыг зорихоор виз мэдүүлж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Виз мэдүүлсэн иргэн хариугаа 10 долоо хоног буюу 90 хоногоос дээш хугацаанд авч байгаа юм байна.
Замын хөдөлгөөний дүрмийг баталсан өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна. Нээлттэй хаалганы өдөрлөг 11.00-16.00 цагийн хооронд болох бөгөөд жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх зөвлөгөө мэдээлэл өгөх, автомашины дугаарын давхцалыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлнэ
Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын автобусанд гурван хүүхдийг хайрцаганд хүлж, тээвэрлэхийг завджээ. Тодруулбал, тус аймгаас гурван хайрцагтай дайвар дээрх автобусанд дайлгасан аж. Гэвч хайрцаг хөдлөөд байсан тул жолооч задалж, шалгатал бага насны гурван хүүхэд дотор нь байжээ.
Өнөөдрөөс эхлэн жолооч нарт хяналтын камерын автомат системийг ашиглан уулзвар дээрх түгжрэлийг бууруулах ажил эхэлнэ. Зөвшөөрсөн ногоон гэрэл дохио ассан ч таныг угтаж авах уулзвар шингээлт муу, та нэмэгдэж ороход уулзвар чагтлагдах хэмжээнд байгаа тохиолдолд таныг уулзвар руу орохыг хориглох юм. Үүнийг зөрчсөнөөр уулзвар дээрх түгжрэл дээд цэгтээ хүрдэг гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2 р зүйл Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно Харин 15.7-р зүйлд заасанчлан зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй байхаар програмчилсан байна. Шар тэмдэглэгээг Улаанбаатар хотын хамгийн их түгжирдэг • Цэцэг төв, • Багшийн дээд, • Цаг уур, орчны шинжилгээний газар, • Үндэсний төв музейн уулзвар гэсэн нийт нийслэлийн дөрвөн томоохон уулзварт хийсэн билээ.
2018-2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар судсан дотуурхи оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай Philips брендийн Azurion 3M15 загварын Ангиографийн аппаратыг суурилуулан, өнөөдөр хүлээн авлаа
Цагдаагийн байгуулга шалгаж байгаа учраас олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гаргаж, олон нийтийг төөрөгдүүлөхгүй, талийгаачийн ар гэрийнхнийг нь хүндэтгэхийг хүсч байна.
Удирдах албан тушаалтнууд харьяа байгууллагын эмэгтэйчүүддээ ажлын байран дахь бэлгийн дарамт учруулсан баримтууд ихсэх хандлагатай байгааг онцлохын зэрэгцээ тус комисс гомдол, баримтын мөр бүрээр шалгалт явуулсан.