950 автобусанд статистик мэдээллийг байршуулжээ

"Инфографик мэдээлэл"-ийг нийслэлийн иргэдэд хүргэх ажлыг өргөжүүлэх, нийгмийн инновацыг хөгжүүлэх нөлөөллийн ажлын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний 2017, 2018 оны статистикийн тоон мэдээллээр бэлтгэсэн цувралын зурагт хуудсыг эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээний 950 гаруй автобусанд нааж байршуулан, зорчигчдод таниулах ажлыг зохион байгуулж байна. Статитик мэдээллийг амьдралд ойртуулах, хэрэглээнд нэвтрүүлэх энэхүү сурталчилгааны арга хэмжээг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтэс, тээвэрлэгч 19 аж ахуйн нэгж, байгууллага, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран зохион байгууллаа.

ЭЕШ-ыг авах сургуулиудын тов гарчээ

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах шалгалтын төвийг эцэслэн тогтоожээ. Улаанбаатар хотод шалгалтын 10 төв ажиллах бол орон нутаг тус бүрт нэг төв ажиллана.

17 давхраас 29 настай эмэгтэй үсэрч амь насаа алджээ

Дуудлагын дагуу НОБГ-ын долоон аврагч 23:37 цагт дээрх газарт очиход 29 настай эмэгтэй Г нь хотхоны 17 дугаар давхраас үсэрч өргөтгөлийн хоёрдугаар давхрын дээвэр дээр унаж нас барсан байжээ. Аврагчид цогцсыг буулгаж тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шилжүүлэн өгсөн байна.

158 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн газрыг шийджээ

Зэргэлдээх 2-3 айлын газрыг зохих журмын дагуу авч, өргөтгөл барих газрын асуудлыг нь шийдвэрлэхээр боллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сэргээн засах төвтэй боллоо

Энэхүү хөгжлийн төв нь БНХАУ-ын Засгийн газрын 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдсан байна.

Их хэмжээний дэрэвгэр жиргэрүүг хууль бусаар хил давуулах гэж байжээ

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Ханги хилийн боомтоор иргэд 571 кг дэрэвгэр жиргэрүүг хууль бусаар гаргах гэж байсан Дорноговь аймгийн харьяат иргэн М, Г нарыг Тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлжээ.

Гурван ихэр төрүүлж “Алдарт эх”-ийн 1, 2-р одонгийн болзлыг зэрэг хангажээ

Х.Баттулга: Гурван хүүхэд төрүүлж, өсгөж байгаад дөрөв дэх төрөлтөөрөө гурван ихэр төрүүлж Алдарт эхийн 1, 2-р одонгийн болзлыг зэрэг хангаж 6 сайхан үртэй болсон хоёр ч эх иржээ.

Эцэг эхчүүд хурууныхаа хээг уншуулж хүүхдийнхээ шүдийг эмчлүүлнэ

Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн хурууны хээг уншуулж, шүдний эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм байна. Одоогоор хөтөлбөр хэрэгжүүлэгч эмнэлгүүдийг системд холбох програмын ажил хийгдэж буй бөгөөд ирэх зургаадугаар сарын нэгнээс хурууны хээг уншуулж эхлэх юм байна.

БНСУ-ын хилээр мах авч гарахыг завдвал 10 сая вонын торгууль төлнө

БНСУ-ын хилээр мах, махан бүтээгдэхүүн авч орохыг завдсан анхны тохиолдол бол таван сая вон, харин хоёрдохь тохиолдол бол долоон сая 500 мянган вон, гуравдах тохиолдол бол 10 сая вон хүртэлх торгууль ногдуулах аж.

Осолдсон ажилтны цогцсыг хайх ажиллагаа үргэлжилж байна

Ослын газарт Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байгаа. Өчигдрийн байдлаар нуурын эрэгт автомашиныг татан гаргасан байна. Харин гурван хоногийн өмнө осолдсон автомашины байршлыг 10-11 метрийн гүнд байгааг тогтоож, шалгахад осолдсон автомашины бүхээгийн баруун талын цонх хагарсан, кабин дотор хүн байхгүй байжээ. Одоогоор осолдсон ажилтны цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.