Эмчилгээтэй байсан гурван хүүхдийг хайрцганд хийж тээвэрлэхийг завджээ

Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын автобусанд гурван хүүхдийг хайрцаганд хүлж, тээвэрлэхийг завджээ. Тодруулбал, тус аймгаас гурван хайрцагтай дайвар дээрх автобусанд дайлгасан аж. Гэвч хайрцаг хөдлөөд байсан тул жолооч задалж, шалгатал бага насны гурван хүүхэд дотор нь байжээ.

Шар тэмдэглэл дээр зогсч түгжрэл үүсгэвэл хариуцлага тооцно

Өнөөдрөөс эхлэн жолооч нарт хяналтын камерын автомат системийг ашиглан уулзвар дээрх түгжрэлийг бууруулах ажил эхэлнэ. Зөвшөөрсөн ногоон гэрэл дохио ассан ч таныг угтаж авах уулзвар шингээлт муу, та нэмэгдэж ороход уулзвар чагтлагдах хэмжээнд байгаа тохиолдолд таныг уулзвар руу орохыг хориглох юм. Үүнийг зөрчсөнөөр уулзвар дээрх түгжрэл дээд цэгтээ хүрдэг гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2 р зүйл Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно Харин 15.7-р зүйлд заасанчлан зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй байхаар програмчилсан байна. Шар тэмдэглэгээг Улаанбаатар хотын хамгийн их түгжирдэг • Цэцэг төв, • Багшийн дээд, • Цаг уур, орчны шинжилгээний газар, • Үндэсний төв музейн уулзвар гэсэн нийт нийслэлийн дөрвөн томоохон уулзварт хийсэн билээ.

III эмнэлэг Ангиографийн аппараттай боллоо

2018-2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар судсан дотуурхи оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай Philips брендийн Azurion 3M15 загварын Ангиографийн аппаратыг суурилуулан, өнөөдөр хүлээн авлаа

ЦЕГ: Төрийн ордонд гарсан хэрэгт холбогдуулж ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсч байна

Цагдаагийн байгуулга шалгаж байгаа учраас олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гаргаж, олон нийтийг төөрөгдүүлөхгүй, талийгаачийн ар гэрийнхнийг нь хүндэтгэхийг хүсч байна.

Ж.Бямбадорж: Хүүхэд хүчирхийлсэн үйлдлийн ялын бодлогыг чангатгах ёстой

Удирдах албан тушаалтнууд харьяа байгууллагын эмэгтэйчүүддээ ажлын байран дахь бэлгийн дарамт учруулсан баримтууд ихсэх хандлагатай байгааг онцлохын зэрэгцээ тус комисс гомдол, баримтын мөр бүрээр шалгалт явуулсан.

Нөмөр түшиг

“Үгүй чишш” гэж Батхүү дор нь няцаагаад, “Энэ бүх зүйл татвар төлсний дараах, мөнгөөрөө худалдаж авсан бараа шүү хөө” гэнэ. “Манай АПУ-гаас татвараа төлөөгүй нэг ч барааг нэг ч хүн авч гарах эрхгүй байдаг юм, агуулах автоматжисан, ня-бо бүртгэл автомат, татварын мөнгийг улсын төсөв рүү хүний оролцоогүйгээр тушаадаг...”

Нөөцийн махыг эдгээр цэгүүдэд худалдаалж байна

Нөөцийн махыг иргэдэд хүртээмжтэй нийлүүлэх зорилгоор энэ амралтын өдрүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн дараах 10 байршилд зохион байгуулж байгаа юм.

С.Амарсайхан: Хот төлөвлөлтийн бодлогыг зөрчөөд байвал тусгай зөвшөөрөлтэй нь ярина

Хаа сайгүй байдаг, улиг болсон загвартай байж болохгүй.

Монгол, Энэтхэг эмч нар хамтран дурангийн хагалгаа хийжээ

Тус амаржих газарт ажилласан Энэтхэг эмч нарын баг эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан цуврал сургалтыг зохион байгуулсан юм.

Хотын захирагч марафонд оролцогчдод амжилт хүслээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг нээж, хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт нийслэлчүүд болон марафонд оролцохоор хүрэлцэн ирсэн гадны зочид төлөөлөгчид, тамирчид та бүхэндээ автомашингүй, марафонтой спортлог, идэвхтэй Улаанбаатарын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. "Улаанбаатар марафон” спортын арга хэмжээ нь жилээс жилд, зохион байгуулалтын хувьд өргөжин тэлж, оролцогч тамирчид, сонирхогчдын тоо өсөн нэмэгдсээр байгаа төдийгүй олон улсын болон нийслэлийн иргэд, оршин суугчид, орон нутгийн гүйгчдийн хүсэн хүлээж оролцдог томоохон тэмцээн болж чадсанд баяртай байна” гэв.