Микрофонтой ЭЭЖ

Өдөр тутамд телевизийн хойморт залрах хуруу дарам цөөн нэвтрүүлэгчийн дүр төрх дөрөвдүгээр ангийн охины ой тоонд хоногшиж, оюун санаандаа ирээдүйн зорилгынхоо шанг татахад нөлөөлжээ.

Хүлээсгүй ХҮСЭЛ-2

Өдөр нь сонин, орой нь казинод. 10 сарын турш ажиллаад 8500 ам.доллартай болов. Анхны нэг өрөө байр, машинаа авлаа, шүлгийн номоо ч хэвлүүллээ.

Хүлээсгүй ХҮСЭЛ-3

...Шүлэг бичихээ больчихвол болино. Өөрийгөө хэзээ ч албадахгүй. Удахгүй 50 нас хүрэх нь. Гол нь тэр болтол өнөөдрийнхөөсөө ч илүү өөрийнхөөрөө амьдрахыг хүсч байна... Энэ бол өнөөдөр, маргааш, ирээдүйд үргэлжлүүлэн туурвиж, бичих Эмүжингийн уран бүтээл, сэтгүүлчийн замналын талаар тодруулсан гурван асуултад өгсөн гуравхан өгүүлбэр бүхий хариулт. Ганц үнэн гэвэл төдийгөөс өдий хүртэл Эмүжин хэмээх автор оршиж ирсэн, байсаар байгаа нь ерөөсөө л "ХҮЛЭЭСГҮЙ ХҮСЭЛ" хэмээх бодит дүгнэлт, тодорхойлолттой холбогдох ажээ.

ХЯЗГААРГҮЙ ОРГИЛУУН хүслээр хөтлүүлж, хөглүүлсэн амбийц

Охиноо төрүүлсний дараа 1992 онд хөхнийх нь сүү урсаж байхад л конкурсын дүнгээ хүлээж суусан омголон, дэврүүн залуу нас.

Хүлээсгүй ХҮСЭЛ

Хүн болгон МУИС-д орохыг мөрөөддөг атал Балбар найрагч Эмүжингийн “Яагаад” гэх бодлыг хэдхэн үг, өгүүлбэрээр өөрчлөнө гэж хэн санах вэ?. Хүн болгоны хүсч, тэмүүлдэг сургууль руу орвол “Гурвалжин, дөрвөлжин чигээрээ дуусна” ухааны юм ярьсан нь Ховдод дэврүүн явсан Эмүжингийн зүрхэнд тусчээ. “Чиний ганц баялаг бол чи өөрөө. Түүнийгээ өөртөө авч үлдэнэ гэж бодож байвал Зохиолчдын хорооны дэргэдэх сургуульд ор” гэж байна. Дахиад л гөжүүдлэв. Яагаад сургууль, яадаг орчин... Уг нь уур амьсгал өөр байна...

"МОНГОЛЫН ҮНЭН"-гийн НОЁН НУРУУ

Энэ их дээрэм тонуулын дараа тулгар эх нярайлж, бас нэгэн хүүгээр бүл нэмжээ. Хэд хоногийн дараа хасгийн дээрэмчдийн хөлөөс дайжиж Хар өтөг гэх газар буйр сэлгэн бууж, хүүхдийнхээ угаалга хийж, нэр хайрласан байна. Хасгаас амьд мэнд үлдсэнийг нь бэлгэшээж, ах Дамбийгийн нэр дээр Бөх гэсэн үг нэмж Бөхдамбий гэжээ. Бөхдамбий ахын аав Ноосонбор гэж гартаа уртай, ан хийж, тариа тарьдаг амьдрах арга ухаантай хүн байжээ. Бусдад дээрэмдүүлсний дараа Ноосонбор гуай хагарсан аягыг төмрөөр амлаж, олон айлыг уух аягатай болгосон гэдэг.

ХЯЗГААРГҮЙ ОРГИЛУУН хүслээр хөтлүүлж, хөглүүлсэн амбийц

Гэнэт “Бос” хэмээн тушаах дуу сонсогдов. Орос хүүхнийх шиг газар шүргэсэн торон унтлаганы хувцастай Амбаа загнаж байна. “Унтлаганы хувцас чинь хаана байна” гэсээр байцааж байна. Байхгүй юмыг яалтай. “Яасан замбараагүй хүүхэн бэ? Чи” гэсээр өрөөн дотор цамнаж гарлаа.

ХЯЗГААРГҮЙ ОРГИЛУУН хүслээр хөтлүүлж, хөглүүлсэн амбийц

Өглөө 06.00 цагт босоод байрныхаа зогсоолд байрлуулсан машинаа харна. Анхны байр араас нь автомашин. Цаанаасаа л сэтгэл дүүрэн, гоё дүр зураг. Шинэ бүрээс хийлгэчихээд, цонхоо бүхэлд нь онгойлгочихсон явж байтал том хар жийп хажуугаар нь зөрөхдөө битүү ус цацчихаад өнгөрчээ. Жолооны хүрднээсээ барагтаа хоёр гараа салгадаггүй Амгаа ах тэрүүхэндээ тэсгэл алдсан гэдэг.

Хатуу, зөөлөн, хагацал, учралын дундуур туучсан 32 хавар

Наймдугаар ангиа төгсөж, аравдугаар ангиа дүүргэж, хүнтэй сууж, хоёр нуган үрийн эх болж, хожуу ч гэсэн дээд боловсролд хүрч, хүссэн мэргэжлээрээ хүний дайтай яваагаа нас дээр гарсан ээждээ харуулж чадсан энэ амьдралынх нь үнэ цэнэ, утга учир оршино.

Хатуу, зөөлөн, хагацал, учралын дундуур туучсан 32 хавар

Сумын төвийн зочид буудал нэг давхар цагаан байшингаас гэр нь хол зайтай. Зун байхад яах гэж ногоон дээл өмссөн ч юм. Орос даавуугаар ээжийнх нь хийж өгсөн ганц гоёл нь юм чинь өөр яах вэ?...