Д.Амарбаясгалан: УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна
Мэргэжлийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангана
Стандарт, хэмжил зүйн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй салбар бүрийн стандартуудын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хэрэгцээ, шаардлага, олон улсын жишигт нийцүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн нэгдсэн шийдэлд хүрэх зорилгоор “СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН” нэгдсэн хуралдааныг зохион байгуулж байна.
Нэгдсэн хуралдаанаар “Хүнс хүрээлэн буй орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин”, “Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин”, “Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрхзүйн орчин” сэдвээр тус тус хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Стандарт, хэмжил зүйн газар болон салбар бүрийн мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллага, мэргэжилтэн судлаачид оролцож байна.
“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль” батлагдсанаар мэргэжлийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч стандартын хэрэгжилтийг хангуулахад өндөр ач холбогдолтой юм.

