С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хэрвээ У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоогүй бол…
-Улаанбаатар хот утаандаа хахаж цацсаар, иргэд, хүүхдүүдийн эрүүл мэнд доройтсоор байх байлаа. Тэрээр зориглон шахмал түлшний үйлдвэрийг барьж, түүхий нүүрсний хэрэглээг халснаар агаарын бохирдол эрс буурч, Утаанбаатар гэх нэршил түүх болон үлдсэн юм.
-Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдахгүй байлаа. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжиж, санхүүжилтыг нь шийдсэнээр “овоолсон шороо” хэмээн муучилж байсан 240 километр урттай Гашуунсухайтын төмөр замыг гүйцээн барьж, Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг шинээр барьж байгууллаа. Энэ хоёр төмөр замыг үндэсний компаниуд барьж байгуулснаараа онцлогтой. Шинэ төмөр зам ашиглалтад орох үед монголын экспортын орлого 3 дахин нэмэгдэж, замын дагуух 36 орд газар эдийн засгийн эргэлтэд орно.
-Нефтийн үйлдвэр баригдахгүй байлаа. Нефть, шатахуунаар 100 хувь гаднаас хамааралтай Монгол улс жилд 1,2 сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байна. Харин манай газрын тосны баталгаат нөөц 43,2 сая тонн юм. Үүнээс жилд 1 сая орчим тонныг экспортод гаргадаг. У.Хүрэлсүхийн санаачлагаар баригдаж байгаа Нефтийн үйлдвэр 2024 онд ашиглалтад орсноор жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулна. Ингэснээр жилдээ 1 тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн гадаадаас худалдан авдаг нь дотооддоо үлдэх болно. Энэ үйлдвэр жилд 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 339 мянган тонн бензин, 824 мянган тонн дизель түлш, 80 мянган тонн онгоцны түлш, 47 мянган тонн мазут түлш үйлдвэрлэх юм.
-Улаанбаатар хот өмхий үнэрээсээ салахгүй байлаа. У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газар дорвитой, шийдвэртэй ажилласаны үр дүнд Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх ажлыг 2020 онд амжилттай хэрэгжүүлэв. Хоногт 2500 шоо метр лаг усгүйжүүлэх байгууламж барьж, 800 мянган шоо метр лагийг байгаль орчинд ээлтэй технологиор үнэргүйжүүлэн хоргүйжүүлэх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэлээ. Өнөөдөр нийслэлийн иргэд элдэв таагүй үнэрээс ангижирч, өмхий үнэрт огидог байсан үе мартагджээ.
Гэх мэтээр хууль эрх зүй, шударга ёс, нийгэм эдийн засгийн талаар хийсэн ажлуудыг тоймлоё. Энхбаттай харьцуулах нь дэмий юм байна. Юу ч хийгээгүй хүнийг бид дурдаж, сануулж, эргэлтэд оруулах хэрэггүй
Хэрвээ У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоогүй бол…
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж чадахгүй байлаа. У.Хүрэлсүх тууштай дэмжсэнээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд хийгдэж, иргэн бүр байгалийн баялгийн өгөөжөөс тэгш хүртэх боломж нээгдсэн юм. Үүний эхний жишээ нь Салхитын мөнгөний ордын орлогоос тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын өрийг тэглэж, зээл аваагүй байсан өндөр настнуудад 1 сая төгрөг олгосон билээ. Цаашид газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх эрх зүйн үндэс бүрдэв.
-Шүүхийн, шүүгчдийн завхрал үргэлжилсээр байх байлаа. У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газар, МАН шударга ёсны тэмцлийг тууштай өрнүүлсний хүчинд Шүүхийн хараат бус байдлыг хангах хуулиад батлагдаж, иргэдийг хэлмэгдүүлдэг байдалд цэг тавив.