С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Жорж Соросын гар хөлийг Ерөнхийлөгчөөр сонгоцгоох уу
ЖОРЖ СОРОСЫН ЦАГААН ХООЛОЙ
Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН намаас нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат саяхан “Соросын сан Монголд чухам ямар муу юм хийснийг би мэддэггүй. Соросын сан Монголд олон төсөл хэрэгжүүлж, олон арван улс төрчид, УИХ-ын гишүүдийг гадаад, дотоодын сургалтад хамруулсан. Энэ сангийн тухай бүх хараал, яриа бол Оросын нөлөө, цуурай юм байнаа гэж би хардаг” гэж мэдэгджээ.
Жорж Сорос нэгэнтээ “Путин бол Исламын улсын террористуудаас ч аюултай этгээд” гэж зарласан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн чиг үүрэг нь гадаад харилцаанд эх орноо төлөөлөх байдаг. Гэтэл Монгол Улсын тусгаар тогтнол, геополитикийн тэнцвэржүүлэгч хүч болдог Иж бүрэн стратегийн түншлэлтэй Оросын Холбооны Улсыг Жорж Соросын дүгнэснээр Исламын улсын террористуудаас ч аюултай гэж үздэг Д.Энхбат Ерөнхийлөгчөөр сонгогдвол юу болох вэ?
СОРОС БА 7 САРЫН 1
Жорж Сорос бол өнгөт хувьсгал гэгчийг зохион байгуулж, санхүүжүүлэх замаар хооронд нь зөрчилдүүлж, ар хударгаар нь байгалийн баялгийг нь хамж авдаг эдийн засгийн алуурчдын загалмайлсан эцэг.
2003 онд Соросын турхиралтаар Сербид Бульдозерын хувьсгал, Гүржид “Сарнайн хувьсгал”, 2004 онд Украйнд “Улбар шар хувьсгал”, 2005 онд Киргизэд “Алтан зулын хувьсгал”, 2005 онд Ливанд “Хуш модны хувьсгал”, 2006 онд Белорусьт хувьсгал хийх оролдлого, 2008 онд Арменид хувьсгал гарч, төрөө эргүүлсэн юм.
Соросын Өнгөт хувьсгалын хамгийн тод жишээ нь Киргиз юм. Киргизэд алтны нөөцөөрөө дэлхийд тавдугаарт ордог Кумтор гэдэг уурхай байдаг. Centerra Gold компани Киргизэд болсон Өнгөт хувьсгалын дараа алт хөтөлбөрийн бүтцийн өөрчлөлтийн гэрээ (реструктуризация) байгуулж, уурхайн 32%-ийг Киргизийн тал, 68%-ийг Канадын тал эзэмших дээрмийн гэрээ байгуулжээ. Удалгүй алт олборлолтын зөвшөөрлийг 2026 он хүртэл сунгаж, Кумтор орчинд хайгуул хийх, дахин 200 тонн алт олборлох лицензийг Центерра Гоулдэд олгожээ.
2003 оны үеэс Оюу Толгойн асар их нөөц баялгийн тухай асуудал яригдаж эхлэх үед Соросын Сан Монголд гэнэт идэвхижиж, Нээлттэй нийгэм хэмээх форумыг санхүүжүүлж, Д.Энхбат гол дүрээр нь тодорч эхлэв. Удалгүй иргэний нийгмийн хөдөлгөөн байгуулагдаж, жагсаал цуглаан идэвхжиж, Д.Энхбат 2008 онд УИХ-д сонгогдлоо.
Тэр үед Оюу Толгойд эрх тэгш бус гэрээ байгуулах гадны зохион байгуулалттай лобби эхэлж, үйл явдал яг л Киргизид өрнөсөн шигээр өрнөлөө.
Сонгуулийн дүн гарах үед Д.Энхбат, Д.Магнай нарын турхиралтаар эхэлсэн жагсаал цуглаан үймээн самуун болон хувирч, 7 сарын 1-нд 5 хүний амь нас эрдэж, 300 гаруй хүн шархдаж, 700 хүн баривчлагдсан.
Монголын заяа их гэгчээр Монголд өнгөт хувьсгал амжилтад хүрээгүй ч Д.Энхбат дорхноо зүсээ хувилгаж дөнгөсөн. Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон ч тойрогтоо юу ч хийлгүй байсаар чимээ аниргүй бултсан билээ.
ӨНГӨТ ХУВЬСГАЛЫН ДАРААГИЙН ОРОЛДЛОГО
Жорж Сорос 2017 онд Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхөөр оролдсон ч илэрч, 25 000 баримт бичиг нь задарчээ. Гэвч 2019 оноос тэрээр Төв Азийн баялагтай орнуудад өнгөт хувьсгалын хоёрдахь давалгааг эхлүүллээ.
2020 оны 10 сард Киргизэд болсон үймээн самууны цаад шалтгаан нь Кумтор алтны уурхайд Киргизийн эзэмших хувийг нэмэгдүүлэх оролдлогын эсрэг акц байсан юм.
2017 оноос Монголд Оюу Толгойн гэрээг шинэчлэх, Дубайн гэрээг цуцлах асуудал сөхөгдөж эхэлсэн үеэс ХҮН нам хэмээх либералуудыг нэгтгэсэн нам улс төрд идэвхжиж эхэлсэн билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Дубайн гэрээг цуцлах, Оюу Толгойн гэрээг шинэчлэх шаардлагыг тавьж эхэлмэгц тэднийг улс төрөөс шахан зайлуулах бүх сценарийг ХҮН намынхан хийх болсныг манайхан сайн анзаараагүй.
Ингээд үйл явдал оргилдоо хүрсэн 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН нам Соросын сангийн Монгол дахь гол дүр Д.Энхбатыг нэр дэвшүүллээ‼
ХОНИНЫ АРЬС НӨМӨРСӨН ЧОНО
Д.Энхбат улс төрд цоо шинэ хүн биш, харин сайтар мартагдсан “шинэ” дүр юм. Ядуурал, шударга бус байдал нэмэгдэх хэрээр ард иргэд хэн нэгэн “аврагч”-ыг хүсэмжилдэг тул нийтийн “ой санамж” муудах нийгмийн “алцгеймер өвчин” тусч, тэр нь улмаар хүндэрч, ямар ч адгийн амьтан “аврагч”-ын дүрд хэдэн ч удаа тоглох боломж нээгддэг. Д.Энхбат бол тийм л нэгэн.
Нийгэм, эдийн засгийн хөгжлийн гарцын тухай “боловсролтой ухаантны” дүр эсгэн, өөрийгөө элит, боловсролтой давхаргын түвшинд тавьж, нийгмийг “хар масс” гэж дүгнэн, бүх асуудлын бурууг тэдэнд тохож, дорд үзнэ.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль бол баялагтаа эзэн болох уу, үгүй гэдэг их тэмцлийн гараа. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгчийн өмнө Оюу Толгойн гэрээг шинэчлэх, шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлэх, үндэсний бүтээн байгуулалтын үргэлжлүүлэх, хамгийн гол нь үндэсний эрх ашгийг дээдлэх олон үүрэг, хариуцлага тулгарах болно.
Тэгвэл энэ чухал цаг үед бүгдээрээ боловсролтой, элит гэдэг хонины арьсанд нь хууртаад Жорж Соросын гар хөлийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгоод үзэцгээх үү⁉