С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Д.Ганбат: УИХ-ын гишүүд гэрээсээ чуулганд оролцохоо боль
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэж тангараг өргөх товыг энэ сарын 25-ны морин цагт тангараг өргүүлэхээр тогтсон юм. Үргэлжлүүлэн Цэцийн 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат гишүүдийн ёс зүйтэй холбоотой саналыг хэлсэн юм.
Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан цэцийн дүгнэлтийг яг цэцийн танхимаас уншиж танилцуулж байна. Төрийн ажлыг ингэж явуулах ёстой. Манай гишүүд үүнээс суралцах хэрэгтэй. Чуулганы хуралдаанд цахимаар оролцож байгаа нэрээр гэр орноосоо хачин байдалтай оролцох юм.
Ажлын цагаар гишүүд Төрийн ордон дахь өрөөнөөсөө хуралдаанд оролцож байвал зүгээр байна. Энэ асуудлыг УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ анхааралдаа аваарай. Ард түмэн биднийг харж байгаа шүү" гэсэн байр суурийг илэрхийллээ.