С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Авто зам дагуу үүссэн 21 тн хогийг цэвэрлүүлжээ
"Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” аяны хүрээнд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг, Хэрлэнгийн гүүрний орчимд улсын чанартай авто замын дагуу үүссэн нийт 21 тонн хог хаягдлыг Мэргэжлийн хяналтын газар, Багануур дүүргийн Хот тохижилтын газартай хамтран цэвэрлүүлээд байна.
Мөн тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч сумынхаа хөрс, орчны бохирдлын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж халаалтын зуухнаас гарсан үнс нурмыг түр хадгалах зориулалтын савтай болгох зөвлөмж өгчээ.