С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Энэ сарын 25-нд төрийн байгууллагын ажил 10:00 цагаас эхэлнэ
Нийслэл хотод гамшгаас хамгаалах сургуулилалт болохтой холбогдуулан Хотын дарга захирамж гаргажээ. Захирамжид 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10:00, дуусах цагийг 19:00 байхаар тусгасан байна.
Энэ өдөр 07:00-10:00 цаг хүртэл Улаанбаатарын бүх замын хөдөлгөөн хаагдаж, хотоос автомашин гаргахгүй, оруулахгүй байх юм. Гамшгаас хамгаалах сургуулилалт дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд үргэлжилнэ. Мөн 24-26-ны хоороонд нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа зарахгүй, түүгээр үйлчлэхгүй.