НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
13 аймгийн 101 суманд зорчих хөдөлгөөнийг нээжээ
Засгийн газрын шийдвэрээр ес хоногийн амралт эхэлсэнтэй холбогдуулж, энэ сарын 9-нөөс эхлэн 13 аймгийн 101 сум хязгаарлалтын дэглэмээ сулруулж, зорчих хөдөлгөөнөө нээжээ. Үлдсэн 11 аймгийн 100 суманд хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Аймаг орон нутаг руу ороход вакцины гэрчилгээтэй, коронавирусний халдвар авч эдгэсэн бол тухайн иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авахгүй юм. Харин вакцины хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоноогүй, эхний тунгаа авсан, вакцинд хамрагдаагүй бол тухайн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах юм байна. Орон нутгийн удирдлагууд хотоос иргэдийг нэвтрүүлэх өөр өөрийн гэсэн шаардлага тавиад байгаа юм. Хөдөө орон нутгаар аялах иргэд аймагт халдвар тараахгүй байхыг сануулж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг шаардана.
Засгийн газар, Улсын онцгой комиссоос экспорт, импортын зориулалт бүхий хилийн боомттой аймгуудад хязгаарлалтыг мөрдүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн бөгөөд баяр наадмын амралтын өдрүүдэд Дорноговь, Өмгөговь аймаг руу зорчиход хязгаарлалтын дэглэм мөрдөж байна.