НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
ДЭМБ-аас 40 хүний бүрэлдэхүүнтэй тусгай баг Монголд ирнэ
Сүүлийн өдрүүдэд халдварын батлагдсан тохиолдлын тоо багасч, энэ хэрээр эмнэлгийн орны ачаалал буурч байна. Нийслэлд эрчимт эмчилгээний 50, энгийн 1000 гаруй ор суларч, энэ хэрээр эмнэлгийн ачаалал буурсан байна. Вакцинжуулалтын нөлөөгөөр коронавирусээр хөнгөн өвчлөөд эдгэрч байгаа тохиолдлын тоо нэмэгдэж, хүнд болон маш хүнд өвчтөний тоо буурах хандлагатай байгааг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.
Ирэх долоо хоногт ДЭМБ-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний баг Монголд ирж, ЭМЯ дээр 40 хоног ажиллана гэдэг тэрбээр онцолсон юм. ДЭМБ тусгай баг нь коронавирустэй тэмцэх, хариу арга хэмжээний үндэсний эрүүл мэндийн багийг бэлтгэх, сургах, мэргэжлийн заавар, зөвлөгөө өгөх, нөхцөл байдлыг дүгнэн ажиллах зэргээр Эрүүл мэндийн яамтай нягт холбоотой ажиллах юм байна.
Манай улсын хувьд вакцины нөлөө 75 хувийн үйчлэлтэй байна гэсэн үр дүнгүүд гарч байгаа юм байна. Нийт хүн амын 64.7 хувь нь нэгдүгээр тунд, 55 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан байгаа юм байна. Дөрвөн хүн тутмын нэг нь халдвар авах эрсдэлтэй ч эдгээр хүмүүсийн 80 хувь нь хөнгөн байдлаар тусна гэдгийг судлаачид болон ДЭМБ хүлээн зөвшөөрч байна.