НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Шилийн богдод түймэр тавьсан байж болзошгүй таван иргэнийг саатуулжээ
Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан, Дарьганга сумын нутаг Шилийн богд ууланд гал түймэр гарсан. Түймэрийг цаг алдалгүй Шилийн богд ууланд гарсан түймрийг Дарьганга сумын хэсгийн төлөөлөгч, нутгийн иргэд нийлж газар авахуулалгүй унтраажээ.
Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт хийсэн шалгалтаар Дарьганга сумын нутаг байгалийн дурсгалт газар болох Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800 м, өргөн нь 400 м газар талбайд суулгасан таримал мод, өвс шатаж, их хэмжээний хохирол учирсан байна.
Тус аймгийн цагдаагийн газраас нутгийн иргэдтэй хамтран шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар Шилийн богд ууланд гал түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатар хотын харьяат нэг автомашинтай, таван иргэнийг олж тогтоон саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.