С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Х.Нямбаатар: Бидний хөгжлийн цар хүрээ цааш нь аль хүртэл явах вэ?
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлага” зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж салбарын сайд Х.Нямбаатар хувийн эрх зүйн шинэтгэлийн талаар Засгийн газраас баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийн талаар танилцуулав.
Тэрбээр “Хувийн эрх зүйн шинэтгэл II бодлогын баримт бичгийн талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөн бодлогын баримт бичиг гаргах хүрээ хязгаарыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар хумьсан. Энэ хүрээнд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хувийн эрх зүйн хөгжлийн баримт бичгийг тусад нь УИХ-аар батлах эрх зүйн орчинг нээнэ.
Бидний хөгжлийн цар хүрээ цааш нь аль хүртэл явах вэ, хэрэг маргаан хянан шийдвэрлэх маргаанд хиймэл оюун ухааныг аль салбарт, ямар маргааны үед ашиглах вэ, хиймэл оюун ухааныг ХЗДХ-ийн салбар, хууль зүйн шинжлэх ухаанд аль хүрээнд гарцаагүй хэрэглэх вэ зэрэг өргөн агуулгаар Хувийн эрх зүйн шинэтгэл II бодлогын баримт бичгийг төсөөлж, харж байгаа” гэлээ.