Шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан энэ талаарх цэцийн дүгнэлтийг/дэлгэрэнгүйг эндээс/ танилцуулав.

Үндсэн хуулийн цэц 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж шийдвэрлэж, 03 дугаар дүгнэлтийг гаргасан байна.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.