НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
О.Цогтгэрэл: Д.Ганбат дарга бусдын гар хөл болж байгаад харамсаж байна
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. Өнөөдрийн бүлгийн хуралдаанд 13 гишүүний 8 нь оролцжээ.
АН-ын дарга О.Цогтгэрэл: Нөхөн сонгуулийн дараа нэмэлт санал хураалт явуулсан. Эрх баригч намд иргэд ирцээрээ үгүй гэж хэлж байна. Сүүлийн үеийн сонгуулиудын нөхцөл байдлыг харахад ардчилсан сонгууль, ардчилал тохируулгатай ардчилал руу явж байгаа бүгд харж байгаа байх. Бид М.Тулгат, Ч.Өнөрбаяр нартай АН-аас нэр дэвшигчийнхээ төлөө хамтран ажиллаж дэмжсэн.
Манай бүлгийн гишүүдийг хөөж байгаа хүмүүст эрх зүйн чадамж байхгүй. УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг намаас хөөсөн гэж байна. Ж.Батсуурь гишүүн зургаан удаан аймгийн ИТХ-д сонгогдож, аймаг сумандаа бүрэн ялалт байгуулж, АН-ын туг манлай болж яваа хүнийг хөөчихөөд энэ намд хэн үлдэх вэ. Энэ бүх үйл явц арваннэгдүгээр сарын 5-нд болох гэж байгаа АН-ын эв нэгдлийн Их хурлыг хийлгэхгүй байх зорилготой. Үүнд манай бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Ганбат гар хөл болж байгаад харамсаж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах газрын үсэг зурах ажлыг Д.Ганбат гишүүн манлайлж байсан. Энэ үйлдлийг бүлгийн гишүүд зогсоох гэж оролдож буй мэтээр буруу мэдээлэл тарааж байна.
Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн нь үнэн. Би энд хамгийн эхэнд гарын үсэг зурсан. Д.Ганбат гишүүн тэр бичгийг аваад МАН-тай очиж хэлцэл хийж, АН гурван сайд авах ажлыг хийж байгаа гэж удаа дараа бүлгийн хурал дээр хэлсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн сөрөг хүчний байр суурийг худалдаж, гурван сайд авах гэж байгаа үйлдлээ таслан зогсоо гэдгийг Д.Ганбат гишүүнд бид удаа дараа хэлж байсан.