НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Нөхөн сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тэргүүтэй гишүүд бараалхаж УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ.
Сонгуулийн Ерөнхий хороо хамгийн олон санал авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоол гаргасан байна.
УИХ-ын 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат нийт санал өгсөн сонгогчдын 73.03 хувь буюу 17,264, УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар нийт санал өгсөн сонгогчдын 51.22 хувь буюу 28,537 санал авчээ.
Нөхөн сонгуулийн саналын хуудсыг нийт 148 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирсон байна.