НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Ч.Номин: АСА цирк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй
Циркт үүсээд буй нөхцөл байдлын талаар Соёлын сайд Ч.Номин байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Циркийн урлагийнхан бол манай соёл урлагийн салбарын маш том экспорт буюу олон улсын салбарт түүчээлдэг. Энэ урлагийн уран бүтээлчдийг бэлдэх суурь сургууль нь маш сайн байх хэрэгтэй.
Одоо байгаа цирк менежментийн гэрээнийхээ дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй юм. Цаашдаа циркийн сургуулийг бий болгох шаардлага үүссэн. Соёлын яамны зүгээс Циркийн барилгад үүсээд буй асуудалд байр сууриа хэд хэдэн удаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулалтаа маш яаралтай дуусга. Барилгын ажлыг дуусган, уран бүтээлчдийг бэлтгэл сургуулалтаа хийх нөхцөлийг ханга гэдэг саналыг хүргүүлсэн.
Тодорхой хариуг хүлээж аваагүй байна. Үүсээд буй нөхцөл байдлын талаар уулзалт хийсэн. Хөрөнгө оруулалт, зураг төслөө бүрэн гаргасан ба хувьчлахад хийсэн гэрээнийхээ дагуу ашиглалтад оруулахад циркийн уран бүтээлчдийн дасгал, сургуулалтаа хийх боломжийг хангах хэрэгтэй гэдэг хатуу байр суурьтай байгаа.
Мөн бид дахин шинэчилсэн гэрээ хийх талаар хэлэлцэж байна. Одоо байгаа цирк менежментийн гэрээнийхээ дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Цаашдаа циркийн сургуулийг бий болгох шаардлага үүссэн. Шинэчилсэн гэрээнд циркийн уран бүтээлчдийг бэлтгэл сургуулалт хийх, уран бүтээл туурвих боломжоор хангах тухай хэлэлцээрийг хийнэ. Циркт хөрөнгө оруулалтууд хийгдэж, сайжруулалт шат дараатай өрнөж байгаа" гэжээ.
Уг асуудлаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Хөрөнгө оруулалтаа өөрөө татаад ажлаа хийж яваа. Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулаад 20 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрээр циркийг уламжлал, шинэчлэлд суурилсан орчин үеийн байгууламж болгон, циркийн урлагийн архитектурыг хадгалсан, ойр орчмын газруудыг нь ногоон байгууламж хэвээр нь үлдээх гэсэн төсөл явж байгаа гэж би ойлгож байгаа. Д.Сумъяабазар дүүдээ авч өгсөн гэх мэт нь дэмий яриа. Түүхийг нь үзсэн ч болно. Бүгд нээлттэй бий. Газартай холбоотой хулгай огт байхгүй. Циркийн асуудал дээр Д.Дагвадорж өөрөө ажиллаж байгаа. Циркийн хойд газарт олон аж ахуйн нэгж 9, 16 давхар угсармал орон сууцны хороолол барих гэж байсан. Харин ч газрыг нь хамгаалж ирсэн" хэмээн мэдэгдээд байгаа юм.