С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Цогцост задлан хийхгүй томографикаар шинжилдэг болно
Шүүх эмнэлгийн байгууллага цогцост задлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг байсан. Тэгвэл тун удахгүй компьютер томографик буюу MRI шинжилгээгээр оношилдог болох юм байна. Тус газрын дэд дарга А.Амгаланболдын хэлснээр, 2021 он гэхэд эмчилгээ, шинжилгээ тоног төхөөрөмж гээд бүх зүйл цогцоор шийдэгдэх нь. Энэ байгууллагад өнөөдрийн байдлаар 80 гаруй шинжээч эмч ажилладаг бөгөөд нь хуулийн байгууллагын тогтоол шийдвэрийн дагуу хүний биед гэмтлийн зэрэг тогтоох, бэлгийн маргаантай асуудлууд, эрүүл мэндийн байдлыг тогтоох, нас тогтоох зэрэг шинжилгээ хийдгээс гадна гэмт хэргийн улмаас олон эмнэлгийн нөхцөлд нас барсан цогцост задлан шинжилгээ хийдэг юм. Цогцост задлан шинжилгээ хийхэд хүний биед хортой 40 орчим хувийн хий ялгардаг байна.