С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Зургаан настнуудын бүртгэл маргааш эхэлнэ
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг энэ сарын 13- 27-ны хооронд бүртгэж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулна.
Энэ жил нэгдүгээр ангид 2013 оны нэг дүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Таван настай буюу 2014 оны нэгдүгээр дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.
Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй болно.
Элсэлтийн явцын мэдээг 2019 оны 5 сарын 17, 24-нд гаргаж мэдээлнэ.
Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
• Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,
• Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар,
• 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг,
• Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.