С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хоёр хоногийн өмнө алга болсон хүүг өнөөдөр эсэн мэнд олжээ
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны 2 дугаар хороонд энэ сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон 13 настай А-г өнөөдөр эсэн мэнд олсон байна.
Хүү нь хоёр хоног таньдаг айлындаа байсан гэнэ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 12 алба хаагч, Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны 6 албан хаагч, ар гэрийхэн эрлийн ажиллагаанд оролцжээ. Эцэг эхчүүдийг хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа сайжруулах ялангуяа цасан шуургатай байгаа энэ үед бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.