С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
БНСУ-ын визний хариу гурван сарын дараа гарна
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам виз мэдүүлж буй иргэдийн материалыг ажлын 50 хоногт шалгадаг байна. Сүүлийн жилүүдэд тус улсыг зорихоор виз мэдүүлж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Виз мэдүүлсэн иргэн хариугаа 10 долоо хоног буюу 90 хоногоос дээш хугацаанд авч байгаа юм байна. Түүнчлэн хагалгаанд орох болон олон улсын арга хэмжээнд оролцохоор болсон иргэд тухайн материал авах газартаа яаралтай виз гаргах хүсэлтийг бөглөх шаардлагатай аж. БНСУ-д манай улсын 50 мянган хүн ажиллаж, амьдардаг гэсэн судалгаа бий. Эдгээр иргэдийн 20 мянга нь хууль бусаар оршин суудаг гэнэ. Тиймээс гурван сарын виз аван зорчдог монголчууд хугацаагаа хэтрүүлж харлах явдал ихэссэн тул хяналт, шалгалтыг чангатах болсон гэнэ.