“Улаанбаатар травел экспо 2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэн болно

Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар травел экспо 2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэнг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа талаар БОАЖЯ, нийслэлийн Аялал жуучлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус үзэсгэлэнг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр иргэд аяллын маршрутын цогц мэдээлэл, аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээ, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаарх лекц хэлэлцүүлэг, 21 аймгийн байгалийн цогцолборт газрууд, рашаан сувилал, аяны хэрэгслийн талаарх мэдээллийг авах боломжтой аж. Мөн БНХАУ-ын цайны соёлын танилцуулга, БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлал, Тайванийн төлөөлөгчийн газар гэх мэт авиа компаниудын шинэ аяллын маршрутыг танилцуулах юм байна.

“Улаанбаатар травел экспо 2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэнд Тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, клубүүд, аян хэрэгслийн дэлгүүрүүд,аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож үйл ажиллагаагаа сурталчлан оролцох юм.