Үхсэн малынх байж болзошгүй 20 тонн мах цехдээ хадгалж байсан хятадуудыг баривчилжээ

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран Эмээлтэд байрлах ТМ Эко хүнс ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд өчигдөр хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй, 20 гаран тонн үхрийн мах байсныг илрүүлжээ. Тус махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгсөн байна.

Мөн энэ хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын иргэн Ю, Б нарыг сэжигтнээр тооцон баривчилж, 461 дүгээр ангид саатуулжээ.