С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол илрэв
Улаанбурхан өвчний халдвар өнгөрсөн долоо хоногт гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Оюутолгойд ажилладаг Энэтхэг улсын иргэн уг өвчний халдвартай орж ирсэн нь тогтоогджээ. Тиймээс салбар яам болон ХӨСҮТ-ээс баг бүрэлдэхүүн гарч, тус газарт ажиллаж, вакцинжуулалт хийж, өвчилсөн иргэнийг тусгаарласан байгаа юм. Мөн халдвар тархахаас сэрэмжлүүлж байгаа.Гэвч Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол Говьсүмбэр аймгаас илэрчээ. Тус аймгийн дунд сургуулийн сурагч, 13 настай хүү Улаанбурханаар өвчилсөн нь энэ сарын 9-ний өдөр лабораторийн шинжилгээгээр батлагдсан болохыг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээлжээ. ХӨСҮТ-ийн баг тус аймагт ажиллаад ирсэн байна