Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Хилийн гаднаас түймэр оруулахгүй байх асуудлаар уулзалдлаа
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа нар Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Лхагвасүрэн, инженер, техникийн хэлтсийн дарга, хурандаа Л.Ууганбаяр нарыг өнөөдөр /2022.04.25/ хүлээн авч уулзаж, байгаль орчин, хил хамгаалах асуудлаар санал солилцлоо.
Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хил хамгаалах Ерөнхий газартай жил бүр хилийн бүс, зурвасын дагуух дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, тусгай хамгаалалттай газруудад байгалийн баялагийг зөв зохистой ашиглах, хулгайн ан хийлгэхгүй байх, ой хээрийн түмрээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтарч ажилладаг. Иймээс энэ жилийн үйл ажиллагааны чиглэлээ салбарын сайдад танилцуулж, зарим ажлын чиглэлээ тодорхойлсон юм.
Мөн түймрийн эрсдэлтэй цаг үе тул хилийн гаднаас түмэр оруулахгүй байх, хилийн зурвасаас гадагш түймэр гаргахгүй байх чиглэлд шороон бүс хамтран байгуулж, хамгаалах, арчлах асуудлыг хөндлөө.