С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Өргөө" амаржих газарт нярайн тусламж үзүүлэх тоног төхөөрөмж гардууллаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Эрүүл мэндийн яамнаас эх, нярайн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлийн хүрээнд "Өргөө" амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн.
Тоног төхөөрөмжид нярайн нэн шаардлагатай амьсгалын аппарат нэг ширхэг, дулаацуулах ширээ гурван ширхэг, кесар хагалгааны иж бүрдэл багтсан юм. Нярайн тусламж үйлчилгээнд шаардлагатай эдгээр тоног төхөөрөмжийг "Өргөө" амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал Ц.Батболд тоног төхөөрөмж, инженер техникийн алба, Нярайн тасгийнхан хүлээн авлаа.