С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг Х.Бат-Ялалт дарамталжээ
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг дарамтлуулсан гэх утгатай өргөдөл цагдаагийн байгууллагад гаргажээ. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа юм байна.
Х.Бат-Ялалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6-д заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Эрүүгийн хуулийн 17.6-д бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан бөгөөд хүндрүүлэх нөхцөлтэй бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.