Саппорогийн ТҮЦ-үүдийг буулгаж гацуур тарьжээ

Саппорогийн автобусны буудал дээр олон жил зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 21 ТҮЦ-ийг өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын СХД-ийн 22 дугаар тойргийн төлөөлөгч С.Мөнхчулуунтай хамтран нүүлгэсэн юм. Учир нь тус хэсэгт хэрэг зөрчил ихээр гарч, хүүхэд эмэгтэйчүүд зорчиход тун хүндрэлтэй, хууль бус үйлдэл ихээр гардаг байсан. Өнөөдөр тэгвэл дахин ТҮЦ тавиулахгүйн тулд бортоготой есөн ширхэг гацуур модыг суурилуулж, сул шороон хөрстэй хэсэгт гацуур мод тарьж тохижууллаа. Өмнө нь Баянзүрх дүүргийн Сансарын тойргоос Зүүн 4 зам хүртэлх зөвшөөрөлгүй 27 ТҮЦ-ийг нүүлгэж мөн адил бортоготой гацуур модоор орчныг тохижуулж байсан билээ.