С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Улаанбаатар хотод ойролцоогоор 400 гаруй явган хүний гарц байдаг ба явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан явган хүний гүүрэн болон нүхэн гарц 9, гэрлэн дохиотой явган хүний гарц 46 байдаг. Энэ нь нийт явган хүний гарцны 16 хувийг эзлэж байгаа юм гэж Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар мэдээлэв.
05:30 цагт Гүнтийн давааны хяналтын цэгийн шалгалтаар иргэн Б.Н, Х.Д нар ....УБН улсын дугаартай Toyota Premio маркийн суудлын автомашинаар 36.5 кг сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамлыг орон нутгаас тээвэрлэж явсныг илрүүлжээ.
Оролцогчдын гүйх зай нь 3 км, 5 км, 10 км, 21 км юм байна. Зай тус бүрт эхний гурван байранд орсон тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Хамгийн холын зай болох 23 км-т түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг хурдан удмын даагаар шагнах аж.
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших сайжруулсан шахмал түлшний төвийн бүсийн хангамжийн бааз нь өнөөдрийн байдлаар 2300 тонн түлш нөөцөлсөн. Мөн саравчинд 25 кг савалсан түлшийг нөөцлөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ бааз нь Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал орчмын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангана.
Мөн ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийг “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги”, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийг салбар болгон өргөтгөх, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь III зэрэглэлийн 19 дүгээр ангийг II зэрэглэлд шилжүүлээд байна.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, тоот хашаанд амины Mitsubishi L200 автомашины жолооч Б нь ухарч байхдаа нэг настай, охиноо мөргөж амь насыг нь хохироосон золгүй явдал болжээ. Иймд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, зам тээврийн ослоос сэргийлэхгүй бол бяцхан үрсээ санамсаргүйгээр алдахыг энэ осол харуулж байна.
“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-өөр автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах, орон байраа дулаалах, эрчим хүч хэмнэх зөв дадал, сайжруулсан хатуу түлшийг иргэд, олон нийтэд хэрэглэхийг уриалж, сурталчлан таниулах чиглэл бүрээр ажиллахыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт Ажлын хэсгийн ахлагч Д.Мөнхжаргал үүрэг болголоо гэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэв.
Иргэний хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагаас 2019 оны 10 дугаар сарын 30-ны 24.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан цахимаар хүлээн авна.
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Буянт-Ухаа спортын ордон” ТӨААТҮГ-ын дотоод бүтцийн хэсэгчилсэн засвар үйлчилгээ, бэхэлгээ, спортын ордны тоног төхөөрөмжийг шинэчлэх, солих, дотор болон гадна тохижилт, спортын ордны ойр орчимд авто зам шинээр тавих зэрэг ажлыг хийх юм.
Урьдчилсан байдлаар энэ жил хураан авах ургацын хэмжээ нь 420.0 мянган тонн байгаа хэдий ч цаг агаарын хүчин зүйлсээс шалтгаалан өөрчлөгдөж болзошгүй аж.