С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
104 ор бүхий хэвтэн эмчлүүлэх тасаг, мэдээгүйжүүлэг, мэс заслын тасаг, эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламжийн тасгууд нь үе шаттайгаар ашиглалтад орно. Гэхдээ тус эмнэлэгт зөвхөн Баянзүрх дүүргийн 10, 12, 13, 26 дугаар хорооны иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгээс илгээсэн илгээх бичгийн дагуу бусад иргэдэд үйлчлэх юм байна.
“Зөв хэвшил хандлага -II” аяны хүрээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллага бүр сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох чиглэлээр өөрсдийн онцлогт тохирсон ажил, арга хэмжээг санаачлан зохион байгуулж, удирдлагын сэтгэл зүй, арга барилыг сайжруулах, алба хаагчид бие биедээ хүндэтгэлтэй хандах, ёсолж хүндэтгэх, цэрэгжилт, жагсаалч байдал, албаны дүрэмт хувцасны цэвэр, үзэмжтэй хэрэглээг сайжруулах ажлыг зохион байгуулах юм. Аяны тайлан, үр дүнг 2020 оны 01 дүгээр сард дүгнэх юм байна.
"Буянт-Ухаа – 2 " "Түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор "Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам" батлагдсан. Дээрх журмын дагуу цахим бүртгэл 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ныг хүртэл явагдсан бөгөөд бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан байна.
БНХАУ-ын үндэсний баяр энэ сарын 1-3-ны өдрүүдэд тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна. Олон улсын галт тэрэг болон онгоцны нислэгүүд хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах юм. Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хоёр орны Засгийн газрын хэлэлцээрт талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана гэж заасан байдаг.
БНХАУ-ын иргэд мөнгөн ус мэт зүйлийг ашиглаж, алтны шороо угааж байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсорн байна.
Машинд худалдаа эрхэлж байсан 40 иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуул шийтгэвэр ногдуулсан байна.
Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэдэг аж ахуй нэгж, байгууллага, иргэний автотээврийн хэрэгсэл нь гал түймэр унтраах анхан шатны багаж, хэрэгслээр бүрэн хангагдаагүй, жолооч нар галын аюулгүй байдлын анхан шатны мэдлэг дутмаг, автоцистернд галын аюулгүй байдлын дүгнэлтийг эрх бүхий байгууллагаас гаргуулаагүй байсан байна.
Шинжилгээний хариу, бордоолог чанарын үзүүлэлтэд үндэслэн ургамлын өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох туршилтын үр дүн сайн гарсан бөгөөд лагаас гарган авсан бордоог хүнсний ногооны 14 төрөл, 50 орчим тасалгааны цэцэг, хайлаас модыг үрээр, үхрийн нүдийг үрсэлгээгээр, хөх тариа, буудай гэсэн төрлүүдэд ургамлын өсөлт хөгжилтийн нөлөөлөл болон аюулгүй байдлын туршилт судалгааг амжилттай хийж гүйцэтгээд байна.
"Орчлон" сургуулийн зүүн урд талын уулзвараас Шангрилагийн уулзвар хүртэлх хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана.
Одоогоор талбай дээр 133 машин механизм, тоног төхөөрөмж, 290 хүн ажиллаж байна. Дээрх чиглэлийн авто замын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан Завхан аймгийн Алдархаан, Идэр, Яруу сумдын нутаг дэвсгэр дэх Загастайн давааны 67 километр авто замыг 2019 оны 7 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж, барилгын ажлыг гүйцэтгэж байгаа юм.