С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Засгийн газар Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэрийг зөрчсөн тохиолдол сүүлийн үед их гарч байна. Тодруулбал, энэ сарын 12-нд суудлын автомашинд 10 шуудай нүүрс тээвэрлэж явсныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлсэн байна. Мөн өчигдөр 13 шуудай нүүрсийг Улаанбаатарт оруулж ирэх гэж байсныг илрүүлж, нүүрсийг буцаажээ. Энэ мэтчилэн түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэх оролдлого нэмэгдэж байгааг албаныхан анхааруулж байна.
Уулзалтад, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, тус академийн Төрийн соёрхолт түүхч О.Батсайхан, Япон улсын гавьяат профессор Наками Татсуо, Герман улсын иргэн, монголч эрдэмтэн Упо Б.Баркманн зэрэг Япон, Орос, Герман, Польш улсын монголч эрдэмтдийн төлөөлөл оролцлоо.
“Их хотын хямдрал- Бизнес фестиваль 2019” арга хэмжээнд 100 гаруй аж ахуй нэгжийн 1000 гаруй төлөөлөгч 50 машины цуваагаар өөрсдийн байгууллагаа сурталчлан нэгдсэн парадад оролцлоо.
Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан болох нь шалгалтын үед тогтоосон байна.
Дорноговь аймгийн нутагт дэвсгэрт өнгөрсөн шөнө 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, Тус аймгийн Мандах сумын төвөөс баруун хойд зүгт 48 км-т орших “Аргалант-Уул” гэдэг газар аравдугаар сарын 11-ний 01:08 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнг цахим шуудангаар Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу Дорноговь аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Мандах сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Батсугираас тодруулахад "Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй" гэв.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан Алтай Соёны эко бүс нутагт цоохор ирвэс хамгаалах төслийг 1997 оноос хойш хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд цоохор ирвэсийн идэш, тэжээл болох уулын туруутан амьтдын популяцыг (тоо толгой, тархсан нутаг тодорхойлох) тогтоох судалгаа хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, дээрх газрын судлаач, нутгийн иргэд хамтран Жаргалант, Бумбат, Баатар хайрхан уулсад 2017 оны арваннэгдүгээр сарын 3-14-нд, Цагаан шувуут, Хархираа Түргэний болон Сайр уул, Хатуугийн, Дарвийн нуруу, Хасагт хайрханд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-наас тавдугаар сарын 18-н хүртэл янгир, аргалийн тооллого хийсэн. Ингэхдээ аргалийн ороо нийллэгийн үед буюу харагдах магадлал хамгийн өндөр үед Хос ажиглагчийн аргаар тоолсон. Тэгвэл энэ сарын 12-ноос Увс, Баян-өлгий аймгийн нутаг буюу Монгол, ОХУ-ын хил дагуу аргалийн тооллого хийх аж. Уг тооллогыг Монгол, Орос судлаачид хил дагуу зэрэг хийж судалгааны үр дүнгээ нэгтгэж солилцдог.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэн С.Нямдаваатай хамтран Төр хувийн хэвшлийн түншлэлээр ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын иж бүрэн тохижилттой талбайг байгууллаа.
Н.Гэндэнжамцын нэрэмжит Хөдөлмөрийн гавьяатын улаан тугийн одонт НҮБ-ын шагналт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 90 жилийнхээ түүхэнд Хүүхдийн вакумжсан мэс заслын хэсэгтэй боллоо. Засгийн газар, ЭМЯ, Сангийн Яамны дэмжлэгтэйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалт нэг тэрбум төгрөгийн өртгөөр ЭХЭМҮТ-д анх удаа 1 дүгээр зэрэглэлийн, иж бүрэн тоноглогдсон вакумжсан мэс заслын хэсгийг ийнхүү ашиглалтанд оруулж хүлээлгэж өглөө.
Жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. Манай улсад сүүлийн жилүүдэд архинд донтох эмгэг 40 хувиар нэмэгдсэн бөгөөд стрессийн шалтгаантай сэтгэцийн эмгэг ихсэж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын судалгаагаар дэлхийд нийт өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн 60 хувь нь сэтгэцийн ямар нэг өөрчлөлттэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан бөгөөд бие махбодийн өвчнүүдийн 85.7 хувь нь сэтгэцээсээ болж өвдсөн байдаг гэсэн дүгнэлт гарчээ.
Энэ арга хэмжээний үеэр талууд “говийн зургаа”-г хамгаалах талаар энэ онд ямар ажил хийсэн, цаашид юу хийхээ хэлэлцсэн. Мөн амьтан тус бүрийн гарал үүсэл, тоо толгой, хамгаалах чиглэлээр хийж буй ажил, тулгарч буй бэрхшээл зэрэг сэдвээр оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.