С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Өмнөх амралтын өдрүүдийг бодвол угаарын хийтэй холбоотой дуудлага харьцангуй багасаж байна. Гэр хорооллын цахилгааны тарифыг арваннэгдүгээр сарын 01-нээс эхлэн тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны ачаалал обьектын гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурах тул иргэд жолооч та бүхэн авто тээврийн бүрэн бүтэн байдлаа хангах, дулаан хувцас, шатахууны нөөцөө бэлтгэн хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Өнөөдөр 09:30 цагийн байдлаар таван байршилд агаар бага бохирдолтой, таван байршилд хэвийн, нэг байршилд цэвэр гэсэн үзүүлэлтийг зааж байна.
БНСУ-ын Улсан их сургууль, Орхон аймгийн ЭМГ-тай хамтран хэрэгжүүлж буй энэхүү үйл ажиллагаа үр дүнгээ өгч, улам өргөжинө гэдэгт илтгэлтэй байгаа талаар дурьдлаа.
Бүсгүйтэй 15 гаруй минут ярилцан, эсэн мэнд буулгаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Согтууруулах ундаа үйлдвэрлэдэг 14 компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
"Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан 500 гаруй хятад иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагаас өчигдөр орой баривчилсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт байрлах "Амар" зочид буудлаас 200 орчим, Баянгол дүүрэгт байрлах "Кентавр" зочид буудлаас 80 гаруй хятад иргэнийг баривчилжээ. Тагнуулын байгууллагаас хятад иргэдийг гар утас, компьютер ашиглан цахимаар санхүүгийн луйвар хийсэн байж болзошгүй гэж үзэн баривчлаж, шалгах арга хэмжээг авсан гэнэ. Хятад иргэдийн ашиглаж байсан техник, төхөөрөмжүүдийг баримтжуулан, хураасан аж.
Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
Дуучин Б.Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө зочид буудлын гадна зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан. Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. Анхан шатны шүүхээс түүнд хоёр жилийн ял оноосон юм. Тэрбээр шүүх хурлын үеэр хар тамхи хэрэглэсэндээ гэмшиж байгаагаа хэлж байлаа.
Нийслэлийн түүхт 380 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Бөхийн барилдааны зүүн жигүүрийг Монгол Улсын аварга Н.Батсуурь, баруун жигүүрийг Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс манлайлан барилдаж байна.