Шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломжтой боллоо

Тус төвийн видео хурлын төхөөрөмж, холбооны радио станц, дрон, байршил тогтоогч, хяналтын камер, өнгөт принтер, гал түймэр унтраах, аврах багаж зэвсэглэмж зэрэг техник хэрэгслийг сум, орон нутгийн хөрөнгө оруулалтаар тохижуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулав

Энэ үеэр сургуулийн удирдах албан тушаалтнуудад гамшгийн эрсдэлийг бууруулах мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллалаа.

148.4 тонн түүхий нүүрс хураажээ

Нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн 730 алба хаагч, 130 олон нийтийн цагдаа, урамшилт эргүүл ажиллаж 9,681 айл өрх, 213 аж ахуйн нэгж, байгууллагын уурын зуух, 30 сайжруулсан шахмал түлш борлуулах дундын бөөний төв, 305 түлш борлуулах цэгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ.

Налайхын замын хөдөлгөөнийг нээхэд зургаан хоног үлдлээ

Налайх чиглэлийн 20.9 км замын хөдөлгөөнийг Нийслэлийн 380 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-ний өдөр нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр орой уг замын ажлын явцыг шалган ажиллалаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Хөрсөн дээр цочир хүйтэрч, өглөө оройдоо ажиллахад багахан хүндрэл учирч байна. Гэсэн хэдий ч бид хугацаандаа амжиж ажлаа дуусгана” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажлыг товлосон хугацаанд нь хийж дуусгахдаа чанар, стандартын горимыг алдуулахгүй байх хэрэгтэй” гээд үндсэн замын ажлаас гадна үлдэж буй ажлуудыг тогтоосон хугацаанд нь хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон юм.

20 гаруй тонн түүхий нүүрс нуун далдалж байсныг илрүүлжээ

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газраас түүхий нүүрс худалдан борлуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийж байна. 2019 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн “Э”-ийн хашаанд 20-25 тонн түүхий нүүрсийг худалдан борлуулах зорилгоор нуун далдалж байсныг илрүүлж Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

3200 тонн түүхий нүүрс оруулахыг завджээ

Үүрэг гүйцэтгэх хугацаанд шалган нэвтрүүлэх цэгээр 193 тээврийн хэрэгслээр 3200 тонн түүхий нүүрс Улаанбаатар хот руу тээвэрлэснийг тогтоож, агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байж, буцаах арга хэмжээ авчээ.

Налайх дүүрэгт тѳрѳѳд удаагүй нярайд эмгэг гажгийг засах мэс заслыг амжилттай хийжээ

Налайх дүүргийн Эрүүл мэндийн тѳвийн хамт олон ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран төрөөд удаагүй нярайд төрөлхийн өрцний ивэрхийг нөхөх болон бусад эмгэг гажгийг засах мэс засал хийжээ. Энэхүү хагалгаа нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд анхны мэс засал болж байна.

Улсын хэмжээнд оны эхний 9 сард 58 081 эх амаржжээ

Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сард 58081 эх амаржиж, 58525 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 488 (0.8хувь)-аар, төрсөн хүүхэд 563 (1.0хувь)-аар тус тус өсжээ. Харин нас баралт 12 723 болж, өмнөх оны мөн үеэс 177 (1.4хувь)-гоор буурчээ. Энэ оны эхний 9 сард 1000 хүнд ногдох төрөлт 17.8, нас баралт 3.9, ердийн цэвэр өсөлт 13.9 байна.

Нийслэлд нийт 3200 тонн түүхий нүүрс оруулж ирэхээр завдсаныг буцаажээ

Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 103 тээврийн хэрэгсэлээр 3206,06тн түүхий нүүрс орж ирсэнийг хяналт шалгалтаар илрүүлэн буцаасан байна.

980 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 3.3 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 8.1 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.