ХНЭА-н хэлтсийн дарга Ц.Янжинлхам Япон улсад сургалтад хамрагджээ

Япон улсын ЖАЙКА ОУХАБ-аас хэрэгжүүлж буй “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төслийг ХАБЭМТ амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн хүрээнд ХНЭА-н хэлтсийн дарга Ц.Янжинлхам 2019 оны 10 сарын 20-с 30-ны өдрүүдэд Япон улсын барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар туршлага судлан сургалтад хамрагдлаа.

Албадлагын арга хэмжээ авагдсан 26 хүн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ

Иймд тус газраас шинжилгээний дүнг үндэслэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүмүүсийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хуульд заасан хорих ялаар солиулах ажлыг эхлүүлээд байна.

Гадаадын иргэн, харьяатын газарт архивын үзлэг хийж байна

Тогтоолын хэрэгжилтийг хангах Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж эхэллээ.

52 настай эмэгтэй гар утас хулгайлж байгаад баригджээ

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн шалгахад 16 настай эмэгтэй хүүхдийн гар утсыг 52 настай, эмэгтэй иргэн “Т” нь хулгайлан авсан болохыг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс илрүүлэн шалгаж байна.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр жилийн хорих ял оноолоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд хоёр жил хорих ял оноолоо

Зарим байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэв

Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн нэг тэрбум 277 сая төгрөгийн үнэ бүхий давхрын өргөтгөл, хоёр тэрбум 95 сая төгрөгийн үнэ бүхий 146 дугаар цэцэрлэгийн барилга, 721.3 сая төгрөгийн үнэ бүхий 255 дугаар цэцэрлэгийг барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авав. Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн түүхт 90 жил, Ус сувгийн удирдах газрын 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олголоо.

Н.Түвшинбаяр сагсан бөмбөгийн багтай боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын алт, мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаяр Булган аймагтаа сагсан бөмбөгийн мэргэжлийн баг байгуулжээ. Ингэснээр тэрбээр тамирчдаас анхны багийн эзэн болоод байгаа юм. Энэ сарын 16-нд эхлэх 21 аймгийн үндэсний лигийн тэргүүн хэсэгт зургаа, дэд хэсэгт 10 баг өрсөлдөх аж. Тодруулбал, МҮСБХ-ноос зохион байгуулах тус лигийн тэргүүн хэсэгт “Архангай алтан Дорнодын дайчид”, “Ховд шонхорууд”, “Өвөрхангай Тэнүүн- Өлзий”, “Сүхбаатар Дарьганга Альянс Тех харцага”, “Баянхонгор мазаалай”, “Улаанбаатар Энержи” багийнхан өрсөлдөх бол дэд хэсэгт Завхан, Булган, Увс тэргүүтэй 10 аймгийн сагсан бөмбөгчин оролцох юм. Ийнхүү энэ жилийн сагсан бөмбөгийн үндэсний лигт Булган аймгийн шигшээ баг Н.Түвшинбаяраар овоглохоор болжээ.

2770 кг загасны мах хил нэвтрүүлэхийг завджээ

Иргэн Ж нь БНХАУ-аас 120 кг сам хорхойн мах, 2770 кг загасны мах, 240 кг пүнтүүз, 144 кг шар буурцагны мах гэх бүтээгдэхүүнийг хууль зөрчин Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн саатууллаа.

Нийслэл рүү тарваганы нойтон мах нэвтрүүлэхийг завджээ

2019 он2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Гүнтийн автотээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр …ОРБ улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэлд Орхон аймгаас 1ш тарвага тээвэрлэн явсаныг илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвд хүргүүлэн, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдууллаа.

Академич Т.Ган-Эрдэнэ БНХАУ-ын Найрамдал шагнал авсан анхны хүн болжээ

Өнөө жил энэхүү нэр хүндтэй шагналаар АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт, эрдэмтэн Жеймс Ж.Хекман, Франц улсын иргэн, Олон улсын цөмийн судалгаа, инженерийн мегатөслийн Ерөнхий захирал, доктор Бернард Бигот тэргүүтэй АНУ, Англи, Франц, Герман, ОХУ, Япон, Франц, Австрали зэрэг 31 орны 100 гадаадын мэргэжилтэн шагнагджээ. Эдгээр эрдэмтдийн эгнээнд багтсан академич Т.Ган-Эрдэнэ Монгол Улсаас тус шагналыг хүртсэн анхны хүн юм байна.