Коронавирусийн талаар худал мэдээлэл тараасан иргэнийг хоёр сая төгрөгөөр торгожээ

“Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая коронавирус илэрч хөл хорио тогтоож байна” гэх мэдээллийг энэ сарын 25-ны өдөр өөрийн фэйсбүүк цахим хаягтаа нийтэлсэн иргэнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгасан байна. Шалгалтаар ташаа мэдээлэл тараасан иргэнийг олж тогтоон иргэн Э-г Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажиллажээ.

 

Иймд иргэд та бүхэн коронавирустэй холбоотой худал ташаа мэдээлэлд итгэхгүй байж, энэ талын мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас авч байх, нөгөө талаас нийгэмд худал ташаа мэдээллийг зориудаар тарааж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлвэл зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.